Эдди л байхгүй юу
    Аахээм ... Энэ өдрийн амгаланг айлтгая!

Төгөлдөр хуурч

2014 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Эдди л байхгүй юу!
Манай хойд байрны 3 давхарт төгөлдөр хуурч охин байдаг юм. Орой бүр хөгжимөө тоглоно. Тоглох тоглохдоо ямар гайхалтай тоглодог гээч! Өрөө нь бүдэгхэн гэрэлтэй, гэрэл нь цаана учраас царай, төрх нь ер харагдахгүй. Гэхдээ ... Гэхдээ урт боосон үс, өөртөө итгэх итгэл, хөгжимдөө уусан хөдлөж буй хөдөлгөөн бүр нь гайхамшигтай. Магадгүй тэр охин зүгээр л өөрөөрөө байх дуртай байх. Эсвэл төгөлдөр хуур тоглохоороо өөрөөрөө болчихдог ч байж мэдэх юм. Дэлгэрэнгүй»
"...Миний анхны хайр наймдугаар ангид байхад анх ирсэн юм. Түүнийг Оюунжаргал гэдэг байсан. Би түүнд ухаангүй дурлаж, нойр хоолноос ч гарч байлаа. Гэхдээ би түүнд хайр сэтгэлээ илчилээгүй. Учир нь би айсан юм. Түүнд хайртай гэдгээ хэлвэл надад ямар хариу хэлэх бол гэдгээс би айсан. Хэрэв надад хайргүй гэж хэлвэл би лав тэсэхгүй байсан биз. Надаас дайжиж, надаас зугтдаг болчихвол яана гэдгээс би айгаад хайртай гэдгээ хэлж чадалгүй хоёр жил далдхан хайрлаж бас мөрөөдсөөр дунд сургуулиа төгссөн.  Дэлгэрэнгүй»

Хэрхэн аз жаргалтай амьдрах вэ?

2013 оны 11-р сарын 09 Нийтэлсэн Эдди л байхгүй юу!
Иргээд бодоход бидэнд аз жаргалтай амьдрал гэж байдаггүй, аз жаргалтай өдрүүд л гэж байдаг, харин аз жаргалтай өдрүүд нийлэн амьдралыг бий болгодог юм уу даа. Техник, технелоги хөгжиж, аливаа зүйл хүний гар оролцохгүйгээр өөрөө бие даан хийн, бүтээж буй энэ үед хүмүүн гэдэг амьтан залхуу хойрго, гансарч ганцаарддаг амьтан (өөрийгөө ганцаардуулдаг гэвэл үнэнд ойртох биз) болчихсон бололтой.  Дэлгэрэнгүй»

... Ингээд та бүхний амар амгалант айлтгая!

2013 оны 11-р сарын 06 Нийтэлсэн Эдди л байхгүй юу!
Сайн байцгаана уу, GoGo блогчид (тэднийг далайн дээрэмчид гэе) оо? Далайд дусал нэмэр гэгчээр энэ далайн дээрэмчдийн төрлөх нутаг, уул уурхай болсон энэ уудам далай тэнгист өөрийн гэсэн бяцхан хөлөг онгоц хийгээд өөрийн багийн бүрэлдэхүүнийг хайхаар би ч одооноос далайн дээрэмчин болж буйгаа өөрийн ариун их эрдэнэсээр тангаргалаж байна! Энэ агуу ертөнцийг орхин одвоос өөрийн агуу их, хэмжээлж баршгүй эрдэнэсээ та нарт бүрэн эрхээр нь өвлөн үлдээнэ гэдгээ ч тангаргалая! Гэхдээ эрдэнэсээ олсон цагтаа! хэх :P Дэлгэрэнгүй»